Бидний зорилго

Боловсрол бол хувь хүн, гэр бүл ба нийгмийн хамгийн том баялаг.
"Боловсролыг бүгдэд"

ШИЙДЭЛ буюу БОЛОВСРОЛ 2.0.

Монголд боловсролын талаар судалгаа хийдэг судлаач нар төдийгүй багш, эцэг эхчүүдийн дүгнэлтээр өнөөгийн боловсролын тогтолцоо нь материаллаг болон материаллаг биш байдлаараа нийтэд хүртээмжтэй байх шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байгаа нь нууц биш болж, нийгмийн олон хүрээнд энэ талаар нухацтайгаар хэлэлцэхэд хүргэж байна.


Тиймээс бид “Боловсролыг бүгдэд” гэсэн гол зорилгынхоо хүрээнд нийтийн боловсролын системийг сайжруулах, шинэтгэх, хүртээмжтэй байдлыг хангах зорилт тавьсны үндсэн дээр БОЛОВСРОЛ-2.0 хөтөлбөрийг санаачлан, орон даяар дэлгэрүүлэн хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь боловсролын салбарт AI технологийн давуу талуудыг ашиглан нийтээр мөрдөж байгаа боловсролын тогтолцоотой зэрэгцээ хөгжүүлж байгаа систем юм.


Энэхүү системийг хөгжүүлэн төгөлдөршүүлэхэд манай судалгааны баг, багш нарын баг, технологийн багтай адилаар суралцагч болон түүнд хичээл заадаг багш, эцэг эхчүүд ч тусгай баг болон оролцох юм. Ингэснээр та бид хамтдаа үндсэн тогтолцоонд нөлөөлөн нэвтэрч, дутагдалтай талыг нь засах, нөхөх, шинэтгэх замаар чанартай боловсролыг бүгдэд хүртээмжтэй хүргэн, боловсролтой монгол иргэдийг бэлтгэн, хүмүүжүүлнэ.

Манай баг

“НОМЛОГ” систем болон “БОЛОВСРОЛ 2.0” хөтөлбөрийн баг

СУДАЛГААНЫ БАГ

Социологи, Статистик
Байгалийн ШУ-ы салбар
Нийгмийн ШУ-ы салбар

БАГШ НАРЫН БАГ

Их, дээд сургуулийн багш нар
ШУА-ын судлаачид
Дунд болон ахлах ангийн багш нар
Бага ангийн багш нар

ТЕХНОЛОГИЙН БАГ

Хөгжүүлэлтийн баг